Нүүр хуудас Улс төр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх санал асуулга боллоо

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх санал асуулга боллоо

223
0

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Саарал ордон хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 29-нд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга тус ордонд болсон юм.

1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг баталж байсан бол түүнээс хойш 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард иргэдээс санал асуулга аваагүй нь багагүй шүүмжлэл дагуулдаг. Тиймсээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гаргаж өнгөрөгч арванхоёрдугаар сарын 21-нд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулж, 2016 оны намрын ээлжит чуулганаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль баталсан билээ.

Уг хуулийн дагуу анхны зөвлөлдөх санал асуулгад 1992 онд анх Үндсэн хуулийн төслийг боловсруулж, батлахад оролцсон Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, нийслэл болон орон нутгаас сонгогдсон 1570 иргэний төлөөлөл болох 785 иргэн оролцсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here