Нүүр хуудас Улс төр Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав

212
0

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгээс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи Төрийн байгуулалтын Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүнД.Тогтохсүрэн танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа Төрийн байгуулалтын байнгын хороо 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэхэд зарчмын зөрүүтэй санал гараагүй. Иймд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан болно гэждурдав.

Хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Үргэлжлүүлэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here