Засгийн газрын хуралдааны танхимд 08:00 цагаас эхлэх тус хуралдаанаар “Мон-Атом” ХХК-ийн талаар авах арга хэмжээ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр,
зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах, Тусгай зориулалтаар 2019 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Мөн Үндэсний гео мэдээллийн сан хөтөлбөрийн талаар болон Гадаад харилцааны сайдын олон улсын арга хэмжээнд оролцсон дүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар мэдээлэл сонсоно.