Нүүр хуудас Улс төр Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдана

Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдана

177
0
MAH
УИХ дахь МАН-ын бүлэг

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдана. Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.

Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмээн үзэж Ерөнхийлөгч Х.Баттулга бүхэлд нь хориг тавьсан юм.

Мөн төсвийн үрэлгэн зардлуудыг танах замаар 500 тэрбум төгрөг гарган, аймаг бүрт уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, аж үйлдвэрийн комбинат байгуулах ажлыг санхүүжүүлэх арга хэмжээг төсөвт тусгах шаардлагатайг дурьдсан.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр буюу энэ сарын 22-нд төсөвт тавьсан хоригтоо тодотгол болгож УИХ-ын даргад албан бичиг хүргүүлжээ Уг албан бичигт хориг тавьсан асуудлуудыг уян хатан байдлаар шийдвэрлэх боломжтойг дурьдсан байна.

Ингэхдээ мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, экспортлох аж үйлдвэрийн цогцолбор байгуулах санхүүжилтийг төсөвт тусгах шаардлагатайг онцолжээ.

Тиймээс Ерөнхийлөгчөөс ирүүлсэн албан бичгийг МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж, Д.Тогтохсүрэн гишүүн завсарлага авсан юм.

Тус бүлгийн хуралдааны дараа УИХ-ын Хууль зүй болон Төсвийн байнгын хороо мөн хуралдаж, Ерөнхийлөгчийн албан бичгийг хэлэлцэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нэр

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here