Нүүр хуудас Улс төр Өргөдлийн байнгын хорооноос…

Өргөдлийн байнгын хорооноос…

140
0
Өргөдлийн байнгын хорооноос...
Өргөдлийн байнгын хорооноос...
Өргөдлийн байнгын хорооноос ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ХБХ хийлээ
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос (2018.01.10)-ний өдөр  иргэдээс ирүүлж байгаа өргөдлийн талаар болон цаг үеийн асуудлаар  хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны гишүүн М.Билэгт, А.Сүхбат, Н.Амарзаяа нар оролцов. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг эхлээд хийсэн ажлын талаар товч мэдээлэл хийв.
Тэрбээр, “Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ нэмэгдсэн нь амьдралд хүнд тусч, уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан батлуулж өгөхийг 1461 иргэн ирүүлсэн өргөдөлдөө хүсчээ. Иймд УИХ-ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд судалж байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг эргэж харах шаардлагад хүрсэн. Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамнаас санал авч, өөрсдийн судалгааг тусган энэ саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээр ажиллаж байна” хэмээн хэллээ.

Мөн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцад холбогдуулан ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлын талаар мэдээлэл хийв. Нэр бүхий иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэхээр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд шилжүүлж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг Өргөдлийн байнгын хороонд ирүүлэхийг мэдэгдсэн ба Нийслэлийн прокурорын газраас өргөдөл, гомдолтой танилцаж, холбогдох шалгалтыг явуулж байна. Шалгалтын үр дүнг эргэн танилцуулах тухай хариу ирүүлснийг дурьдлаа.

Түүнчлэн Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулав.

Өргөдлийн байнгын хороо Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2016 оны 12 дугаар сард нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж Засгийн газарт зөвлөмж, 2017 онд 01 дүгээр тогтоолоор Засгийн газарт чиглэл өгч шөнийн тарифыг тэглүүлсэн. Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг шалгах, хийсэн ажилтай газар дээр нь танилцах чиглэлээр агаарын бохирдол өндөртэй Нийслэлийн Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамт ажиллаж, Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын хэрэгжилтийг сонсон, тодорхой шийдвэрүүдийг гаргуулж улсын төсөвт 17.9 тэрбум төгрөг тусгуулсан талаар мөн ярив. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас сургууль, цэцэрлэгүүдийн анги танхим болон эмнэлгүүдийн Хүүхдийн тасгийг агаар шүүгчээр иж бүрэн хангахад зориулж дөрвөн тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг гаргуулж ажилласан тухайгаа мэдээлсэн юм.

Мөн Нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулиудын багш нараас цалин нэмэгдүүлэх асуудлаар ирүүлсэн өргөдлийг БСШУС-ын сайдад уламжилсан байна. Багшийн улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллын хэмжээг тав хүртэл хувиар нэмэгдүүлж, үндсэн цалингийн 20 хүртэл хувийн урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгохоор, тэтгэвэрт гарах насыг 50-55 болгож сонголттой байх тухай хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шинээр журам гаргаж мөрдөх зэрэг шат дараалсан арга хэмжээ авч байгаа талаар дурдсан хариуг салбарын сайдаас Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн байна.
Дараа нь УИХ-ын гишүүн А.Сүхбат, М.Билэгт нар агаар, хөрсний бохирдлын асуудлаар байр сууриа илэрхийлж, үг хэллээ. Төгсгөлд нь Байнгын хорооны дарга М.Оюунчимэг болон гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here