Нүүр хуудас Улс төр “Алтан гурвалжин” загвараар хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ

“Алтан гурвалжин” загвараар хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ

204
0
hotiin darga_Batbold
С.Батболд “Хөгжлийн алтан гурвалжин бодлого” хэрэгжүүлнэ
~С.Батболд “Хөгжлийн алтан гурвалжин бодлого” хэрэгжүүлнэ~

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар “Алтан гурвалжин-Хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалт 2018-05-21-ний өдөр боллоо.

Уулзалтын гол зорилго нь Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан Төвийн бүсэд зэрэгцэн орших Төв, Сэлэнгэ, Булган аймаг, Дархан, Эрдэнэт хотын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын хөгжлийн чиг хандлага, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар манлайлсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оршиж байна.

Энэхүү “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд санаачилсан бөгөөд Монгол улсад жишиг болсон бүс нутгийн хөгжлийн бодлого хэрэгжүүлэх энэ тэргүүний зорилт тавьсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here