Нүүр хуудас Улс төр “ДАНВОН” эмнэлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

“ДАНВОН” эмнэлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

149
0
danvon-emneleg
Бүгд Найрамдах Солонгос Улсын Ансан хотын “ДАНВОН” эмнэлгийн захирал Чэ Сог Гуан
~“ДАНВОН” эмнэлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа~

Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд 2018.08.03-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ансан хотын “ДАНВОН” эмнэлгийн захирал Чэ Сог Гуан болон төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Энхболд Данвон эмнэлгийн төлөөлөгчдөд хүндэтгэл илэрхийлэн, Өмнөговь аймгийн зүрхний ховдол цоорхой хүүхдүүдийг БНСУ-ын “Данвон” эмнэлгийн хагалгааны тэтгэлэгт хамруулж бидэнтэй хамтран ажиллаж ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ.

Мөн цаашид хамтын ажиллагааныхаа хүрээнд Өмнөговь аймгийн эмч, сувилагч, мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах болон эрүүл мэндийн салбарын бүхий л чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ.

“Данвон” эмнэлгийн захирал Чэ Сог Гуан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газартай санамж бичиг байгуулахад таны оруулсан хувь нэмэрт талархаж байна.

Таны саналыг хүлээн авч цаашид эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж тухайн салбарыг бүх чиглэлээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд Өмнөговь аймгийг төлөөлж Эрүүл Мэндийн Газрын дарга Ц.Өнөржаргал, БНСУ-ын Данвон эмнэлгийг төлөөлж захирал Чэ Сог Гуан нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here