Нүүр хуудас Эдийн засаг “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

165
0

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл  /Засгийн газар 2017.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/-ийг хэлэлцэв.

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн танилцуулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн хийв. Тэрээр, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран ажиллах стратегийн баримт бичгийн хүрээнд тус банкнаас Монгол Улсад хуваарилагдсан хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг хамтран боловсруулсан.Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас Монгол Улсад 2015-2017 онуудад хуваарилагдсан 79 сая ам.долларын зээлийн эх үүсвэр Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт тусгагдсан гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга авсаны дараа Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр уг зээлийн зарцуулалтын тооцоо болон бэлтгэл ажил муу хангагдсаныг шүүмжилж, төслийн үр өгөөжийг сайжруулах хүрээнд “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах санал гаргасныг Байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here