Нүүр хуудас Эдийн засаг “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл дэмжигдэв

“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл дэмжигдэв

159
0

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/ хэлэлцлээ.

Танилцуулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн хийв. Тэрээр, Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг 2011 оноос 2016 оны хооронд хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн сонгогдсон 89 сумд хамрагдаж, нийт 120 бэлчээрийн малчны бүлэг, 455 эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт дэмжлэг үзүүлэн ажилласан. Төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, бусад аймаг, сумдыг хамруулах, төслийн үр өгөөжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс төслийн нэмэлт санхүүжилт болох 9,06  сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан хооронд байгуулахаар төлөвлөөд байна. Зээлийн хэмжээ 9.06  сая ам.доллар, зээлийн хүүгийн хэмжээ 1.25%, эргэн төлөх хугацаа 25 жил байх ба үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил. Төслийн гол зорилго нь төсөлд хамрагдсан аймаг, сумуудад нэмүү өртгийн сүлжээг бий болгох замаар ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж ядуурлыг бууруулахад оршино гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсны дараа гишүүд уг төслийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацууүр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарал хандуулахыг хүсэв. Ингээд “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрье гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here