Нүүр хуудас Улс төр “Хөгжлийн бодлого, улсын хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг бэхжүүлэх” сэдэвт семинар зохион байгуулагдлаа

“Хөгжлийн бодлого, улсын хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг бэхжүүлэх” сэдэвт семинар зохион байгуулагдлаа

294
0
Хөгжлийн бодлого, улсын хөрөнгө оруулалт
Хөгжлийн бодлого, улсын хөрөнгө оруулалт
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Япон Улсын ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар хамтран өчигдөр /2016.11.30/ “Хөгжлийн бодлого, улсын хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг бэхжүүлэх” сэдэвт семинарыг Төрийн ордноо зохион байгуулав.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд семинарыг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн хийж буй семинарын гол ач холбогдол нь өнгөрсөн Парламентын үед батлагдсан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 баримт бичгийг гадны байгууллагуудын туслалцаатайгаар дээрх ажлыг хэрэгжүүлэх хүмүүсийн чадавхийг сайжруулах, яам, агентлагуудын хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, урт хугацааны төсөл хөтөлбөрийг боловсруулахад оршиж байна” гэж онцоллоо.

ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын дарга М.Сато “Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, төсвийн хөрөнгө оруулалтын салбарын суурь судалгаа”-г хийж байна. Энэхүү судалгааны гол зорилго нь Монгол Улсын Засгийн газарт хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулахад ямар асуудал тулгарч байгааг олж тогтоох, шаардлагатай зөвлөмжийг боловсруулахад оршиж байгаа юм. Өнөөдрийн семинар бол дээрх ажлын нэг хэсэг гэдгийг онцлоё” гэв.

Түүнчлэн семинарын үеэр “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийг боловсруулсан ажлын гишүүд болох Тогтвортой хөгжлийн судлаач, доктор, профессор Б.Хулдорж, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр, МУИС-ийн доктор, профессор Ч.Хашчулуун нар илтгэл тавилаа.

Мөн “Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, төсвийн хөрөнгө оруулалтын салбарын суурь судалгаа”-ний багийн ахлагч К.Нагаяма судалгааны агуулга, өнөөгийн байдалд өгөх явцын дүнг танилцууллаа.

Семинарт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 ажлын дэд хэсгийн гишүүд буюу эрдэмтдийн зөвлөл, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, ЖАЙКА-гийн судалгааны баг, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар болон бусад яамдын бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга нар оролцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here