Нүүр хуудас Улс төр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн шийдвэр цуцлагдав

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн шийдвэр цуцлагдав

285
0
erdenet_uildwer
“Эрдэнэт үйлдвэр"-ийн ТУЗ-ийн шийдвэр цуцлагдав
~“Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн шийдвэр цуцлагдав~

“Эрдэнэт” үйлдвэр” ХХК-ийн ТУЗ бүтцийн өөрчлөлт хийх асуудлаар 2018 оны зургадугаар сарын 06-ны өдөр шөнө дөлөөр хуралдаж, нэр бүхий гурван албан тушаалтанг өөрчлөн томилох асуудал хэлэлцсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн.

Улмаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төрөөс томилогдсон ТУЗ хуралдаж бүтцийн өөрчлөлт хийсэн шийвэрийг шүүхээс цуцалсан байна.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн дагуу зургадугаар сарын 12, зургадугаар сарын 14-ны өдрийн захирамжаар дараах даалгавруудыг өгсөн аж. Үүнд,

-Төрөөс томилогдсон “Монголросцветмет” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд удирдамж, чиглэл өгөхгүй байхыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт,

-Төрөөс томилогдсон ТУЗ-д дахин хуралдах, аливаа шийдвэр гаргахгүй байхыг ТУЗ-д,

-Төрөөс томилогдсон ТУЗ-ийн дарга болон Ерөнхий захирал нарт ТУЗ-өөс гаргасан аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байхыг шүүхээс тус тус даалгасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here