Нүүр хуудас Шинжлэх ухаан Астеройд 2880 онд дэлхийг мөргөж ноцтой хохирол учруулж магадгүй гэнэ.

Астеройд 2880 онд дэлхийг мөргөж ноцтой хохирол учруулж магадгүй гэнэ.

957
0

Флоренц хэмээн нэрлэсэн аварга хэмжээтэй астероид 2017 оны 9 сарын 1-нд Улаанбаатарын цагаар 20:05 цагт дэлхийгээс 7 сая километрийн зайтай нисэж өнгөрөх тухай НАСА мэдээллээ. Хэдэн сая километр гэдэг хол сонсогдож болох хэдий ч огторгуйн хувьд богино зай, түүнчлэн өмнө нь олон астероид дэлхийтэй ойрхон зөрж байсан боловч ийм том хэмжээтэй байгаагүй аж.

НАСА-ийн Дэлхийтэй ойролцоо биетүүдийг судлах төвийн менежер Пол Чодас “НАСА дэлхийтэй ойролцоо зөрөн өнгөрч буй астероидуудыг судалж эхэлснээс хойш ийм том астероидыг бүртгээгүй” гэжээ. Гэхдээ энэ астероид манай дэлхийд ямар нэгэн заналхийлэл болохгүй гээд “Ирэх хэдэн зуун, хэдэн мянган жилдээ манай дэлхийд заналхийлэхгүй, холын ирээдүйд байж болох хэдий ч магадлал тун бага” гэсэн юм.

Харин нөгөө талаас астероид манай дэлхийтэй ийм ойрхон өнгөрч байгаа тохиолдолд сайтар судалж авах том боломж бүрдэж байгаа аж. Гадаргуу нь ямар байдаг, хэлбэр, дүрс нь ямар болох, бүр дагуултай эсэхийг нь тогтоож чадна. Түүнчлэн хэрвээ дэлхийтэй мөргөлдвөл ямар хор хохирол учруулахыг тооцоолох юм байна. Флоренц астероидыг орчин цагийн сувилалыг үндэслэгч Флоренц Найтингейлийн нэрээр нэрлэсэн бөгөөд хамгийн сүүлд 1890 онд дэлхийтэй ойрхон зөрсөн бол дараагийнх нь 2500 онд тохиох аж.

НАСА-ийн тооцоогоор жил тутам машинтай ойролцоо хэмжээтэй астероид дэлхийн агаар мандалд орж ирж, том хэмжээний галт бөмбөг үүсгэдэг бөгөөд ихэнхдээ хор хөнөөл учруулдаггүй. Гэхдээ 2013 оны хоёрдугаар сард Оросын Челябинск хотод унасан 18 метр өргөн астероид агаар мандалд орж ирээд, хотын дээр дэлбэрсэн юм. Үүнээс болж олон зуун хүн гэмтэж, байшин барилгын цонх хагарсан билээ. Одоогийн байдлаар дэлхийд хамгийн ноцтой хохирол учруулж магадгүй астеройд 2880 онд дэлхийг мөргөж магадгүй аж. 1,3 километр өргөнтэй энэ астероид дэлхийтэй мөргөлдөх магадлал 8000-д нэг юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here