МУИС-ийн номын сангийн барилгын ажлын явц 98 хувь байгаа бөгөөд тун удахгүй нээлтээ хийн, уншигчдаа хүлээж авах гэнэ. Долоон давхар уг номын сан дэлхийн стандартад нийцсэн байх бөгөөд нийт долоон уншлагын танхимаас гадна уулзалт, хурлын өрөөтэй байх тул зөвхөн ном уншаад зогсохгүй шинээр хэвлэгдсэн номын нээлт, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулж болох онцлогтой аж.
Залуучуудын гудамжнаа байрлах уг номын сан МУИС-ийн оюутан, багш ажилчид төдийгүй нийслэлийн иргэдэд үйлчлэх юм байна.