Нүүр хуудас Шинжлэх ухаан Монголын тухай мэдээллийг боловсруулан дэлхий нийтэд хүргэх “Хакатон ЮБ” тэмцээн болно.

Монголын тухай мэдээллийг боловсруулан дэлхий нийтэд хүргэх “Хакатон ЮБ” тэмцээн болно.

180
0

Монголын Мэдээллийн технологийн салбарын зургаан компанийн төлөөллөөс бүрдсэн  Мэдээллийн Технологи Хөгжлийн Гарц ТББ-ийн гишүүд Монголын тухай мэдээллийг, эхний ээлжид жуулчдад нэн шаардлагатай байгаа мэдээллийг эмхлэн боловсруулахаар нэгджээ. Үүний тулд тэд олон улсад Хакатон нэрээр танил болсон залуус баг болон хоорондоо өрсөлддөг тэмцээний хэлбэрийг сонгон авчээ. Хакатон ЮБ тэмцээнд 5-аас 7 хүнээс бүрдсэн нийт 10 баг тус бүрдээ дээрх зорилгыг мэдээллийн технологийн вэб сайт, аппликэшн зэрэг бүтээгдэхүүн болгож хоорондоо өрсөлдөх юм байна. Хамгийн сонирхолтой нь дэлхийн хамгийн том онлайн худалдааны сайт Амазон цэг комд ажилладаг Монгол залуу Лувсаншарав, АйБиЭм компанид программ хангамжийн инеженерээр ажилладаг Нара,  Фэйсбүүк компанид програм хангамжийн инженерээр ажилладаг Хонгор зэрэг олон улсад мэргэжлийн туршлагаараа танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн 10 монгол залуу Хакатон ЮБ тэмцээнд оролцох баг тус бүрт техникийн зөвлөгөө өгч, менторийн үүрэг гүйцэтгэнэ.  Энэ нь дэлхийн томоохон компаниудад ажиллаж стандарт, технологийн трендүүдийг ойлгосон Монгол залуус  сурсан мэдсэнээ эх орондоо байгаа залуустаа түгээх чухал боломж юм. Харин багуудын бүтээгдэхүүнийг шүүх шүүгчид нь АНУ-ын Цахиурын Хөндийн технологийн компаниудад 10 гаруй жил ажилласан Сан Франциско хотод мэргэжлээрээ ажиллаж байгаа М.Сувдмаа, Apple компанид ю экс дизайнераар ажилладаг Тэргэл, Монголд АйТигийн салбарт ажилладаг Английн иргэн Ихаб нар шүүнэ. Энэ нь бүхэлдээ Монголынхоо тухай мэдээллийг боловсруулан дэлхий нийтэд хүргэх сайн дурын, ашгийн бус ажил болж мэдээллийн технологийн салбарын монгол болон гадаадад байдаг залуус нэгдсэн томоохон арга хэмжээ болох аж.

Гадаадад байгаа зарим менторууд онлайн хэлбэрээр багийнхантайгаа харьцаж зөвлөх юм байна. Хакатон ЮБ тэмцээн 8-р сарын 3-7-ны  хооронд 5 өдөр зохиогдож ялагч нэг багаа тодруулж урамшуулах юм байна. Тэмцээн англи хэл дээр явагдаж, бүтээгдэхүүн англи хэл дээр гарах шалгууртай юм байна. Шагналын сан $10,000.  Тэмцээний үр дүнд гадаадын yelp.com, airbnb.com, uber.com зэрэгтэй дүйцэхүйц мэдээллийн технологийн хөгжлийг ашиглан өөрт шаардлагатай мэдээллийг хурдан шуурхай авч болох it-ийн бүтээгдэхүүнүүд гарна гэж зохион байгуулагчид хүлээж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here