Нүүр хуудас Шинжлэх ухаан Монгол судлал нь Монгол Улсыг гадаадад…

Монгол судлал нь Монгол Улсыг гадаадад…

588
0
Монгол судлал нь Монгол Улсыг гадаадад...
Монгол судлал нь Монгол Улсыг гадаадад...
Монгол судлал нь Монгол Улсыг гадаадад сурталчлах ТУЛГЫН ГУРВАН ЧУЛУУ-ны нэг
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Монгол судлалын өнөөгийн байдал, хэтийн төлөв, асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гадаад харилцааны яам, Архивын ерөнхий газар, Үндэсний түүхийн музей, Богд хааны ордон музей, Үндэсний номын сангийн удирдлага, ажилтнууд, ШУА, түүний салбар хүрээлэнгүүд, их, дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид зэрэг монгол судлалтай холбоотой бүхий л байгууллагын 150 орчим төлөөлөл оролцсон юм.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, соёл иргэншлийн хүчтэй өрсөлдөөн бүхий өнөөгийн ертөнцөд монгол үндэсний хэл, түүх, соёлын дархлааг бэхжүүлэх, монгол судлалыг тогтвортой хөгжүүлэх бодлого чухлаар тавигдаж байгааг онцоллоо.

mongol sudlal
Монгол судлал нь Монгол Улсыг гадаадад сурталчлах ТУЛГЫН ГУРВАН ЧУЛУУ-ны нэг

Тэрбээр, сүүлийн жилүүдэд Монгол Улсын төрөөс монгол судлалыг дэмжин хөгжүүлэхэд ихэд анхаарч “Монгол судлалыг дэмжих сан” байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Засгийн газрын тогтоол гарч, “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол баталсныг дурдлаа.

Сүүлийн жилүүдэд бий болсон бодлого, зохион байгуулалт, санхүүжилтийн шинэ нөхцөл нь монгол судлалын цар хүрээ өргөжих, олон улсад энэ чиглэлийн үйл ажиллагаа идэвхжих таатай орчныг бүрдүүлсэн боловч монгол судлалын хамрах хүрээг хэрхэн томьёолох, монгол судлалыг дэмжин хөгжүүлэх бодлогыг тасралтгүй хэрэгжүүлэх, үндэсний дархлааг бэхжүүлэхэд монгол судлалыг уялдуулах зэрэг шийдлээ хүлээсэн асуудлууд байгааг Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг мөн дурдсан юм.
mongol sudlal
Монгол судлал нь Монгол Улсыг гадаадад сурталчлах ТУЛГЫН ГУРВАН ЧУЛУУ-ны нэг

Монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд монгол судлалын гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх, монгол үндэсний хэл, соёл, түүх судлалаар дэлхийн жишигт хүрсэн бүтээлийг гаргах зэрэг асуудлуудад тодорхой чиг баримжаа гаргаж, санал бодлоо солилцоход хэлэлцүүлгийг зорилго оршиж буй гэдгийг тэрбээр нэмж хэллээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр Засгийн газрын 2012 оны 56 дугаар тогтоолоор Монгол судлалыг 2012-2016 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн бөгөөд хоёр дахь шатны хөтөлбөрийг боловсруулж байгааг дуулгасан.

Тэрбээр, Монгол судлалын бодлогыг тодорхойлон, хэрэгжүүлэх байгууллагатай болж, эрхзүйн баримт бичгүүд батлагдсан, монгол судлалын идэвхи гадаад, дотоодод сэргэж, эрдэм шинжилгээний олон улсын хурлууд зохион байгуулагдаж буй зэрэг эерэг өөрчлөлтүүд гарсан ч гадны судлаачид номын санд сууж судалгаа хийхэд хүндрэл гардаг, эрдэмтдэд визийн асуудал тулгардаг зэрэг сөрөг зүйл байгааг дурдахгүй өнгөрөх аргагүй гэлээ.

Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг, Монгол судлал нь Монгол Улсыг гадаадад сурталчлах тулгын гурван чулууны нэг хэмээсэн. Цаашид гадаад улсууд дахь монгол судлалын төвүүдийн тоог нэмэгдүүлэх, түүхэн баримтад тулгуурласан мэдээллээр судлаачдыг хангах, цаашлаад Google, Wikipedia зэрэг хуудсуудад буй монголын талаарх мэдээллийг ч нягтлан үзэх ёстой гэж хэлсэн.
mongol sudlal
Монгол судлал нь Монгол Улсыг гадаадад сурталчлах ТУЛГЫН ГУРВАН ЧУЛУУ-ны нэг

Гадаадын 800 гаруй монгол судлаачдын талаас илүү нь 50-иас дээш насныхан байгаа бөгөөд цаашдаа монгол судлаачдын эгнээнд залуу эрдэмтдийг татан оруулахад анхаарах зүйтэй гэсэн саналтай байгаагаа ч илэрхийлж байлаа.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого, чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан.
mongol sudlal
Монгол судлал нь Монгол Улсыг гадаадад сурталчлах ТУЛГЫН ГУРВАН ЧУЛУУ-ны нэг

Тэрбээр Монгол судлалыг дэмжих талаар гарсан шийдвэрүүдийн талаар, монгол судлалын төсөл хүлээн авах, шийдвэрлэх, санхүүжүүлэх үе шатны талаар мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн судалгааны бүтээлүүд, олон улсын эрдэм шинжилгээний хурал, гадаадын монгол судлалын төвүүд, монгол судлалын залгамж холбооны талаар илтгэлдээ дурдсан. Сүүлийн үед гадаад дахь монгол судлалын төвүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, АНУ, Австралийн их сургуулиудад монгол судлалын төвүүд нээгдсэн бөгөөд Турк, Итали, Нидерланд, Канадаас монгол судлалын төв нээх саналаа ирүүлээд байгаа аж.

2018 онд Монгол судлалын Азийн эрдэм шинжилгээний хурал Японд, Европын хурал Польшид зохион байгуулагдах бөгөөд Герман, Швейцарь, ОХУ, Эстонийн их сургуулиудтай хамтарсан судалгаа хийгдэх ажээ.

Энэхүү илтгэлийн дараа хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, саналаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс бидэнд мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here