Нүүр хуудас Шинжлэх ухаан Наран дээрх хүчтэй дэлбэрэлт дэлхий дээр хүчтэй соронзон шуургыг үүсгэнэ.

Наран дээрх хүчтэй дэлбэрэлт дэлхий дээр хүчтэй соронзон шуургыг үүсгэнэ.

266
0

Энэ үзэгдэл есдүгээр сарын 10-нд /Улаанбаатрын цагаар 14:00/ болж, наран дээр Х буюу дээд түвшний хүчтэй дэлбэрэлт бүртгэгджээ. Наран дээр ням гарагийн орой болсон хүчтэй дэлбэрэлт нь дэлхий дээр 9 дүгээр сарын 13-нд шилжих шөнө таван баллын шкалаар хоёр, гурван баллын хүчтэй соронзон шуургыг үүсгэх ажээ. Энэ тухай Оросын ШУА-ийн физикийн хүрээлэнгийн Нарны рентген судлалын лабораторын цахим хуудсанд мэдээлжээ.
Эрдэмтдийн таамаглаж байгаагаар, Нарны агаар мандлаас цацагдсан их хэмжээний бодисууд Буд, Сугар, Дэлхий, Ангараг гарагуудыг манангаар “хучих” ажээ. Үндсэн цохилтод эхний хоёр гараг өртөх бол Дэлхий, Ангараг гарагуудыг хальт дайран өнгөрөх аж.
“Нарнаас цацагдсан хаягдал Дэлхийд 9 дүгээр сарын 12-ноос 13-ны шөнө хүрч ирэх ба энэ үед таван баллын шкалаар хоёр эсвэл гурван баллын түвшний соронзон шуурга дэгдэнэ” гэж тус байгууллагын цахим хуудсанд мэдээлжээ.
Наран дээр 9 дүгээр сарын 4-нөөс эхлэн хэд хэдэн цуврал тэсрэлтүүд болж эхэлжээ. Эхлээд 4-5 баллын хүчтэй “М” ангиллын багавтар таван тэсрэлт болсон бол дараа нь 9 дүгээр сарын 6-нд 2,2 баллын хүчтэй “Х” ангиллын тэсрэлт болсон юм. Мөн тэр өдөртөө онцгой хүчтэй Х9.3 дэлбэрэлт болсон нь 2005 оны 9 дүгээр сарын 7-нд болсон хүчтэй дэлбэрэлттэй адилхан байгаа юм. Уг дэлбэрэлт нь Дэлхий дээр түүхэнд байгаагүй их хүчтэй дөрвөн баллын соронзон шуургыг үүсгэж байжээ. Наран дээрх хүчтэй дэлбэрэлтүүд хүрээлэн буй сансрын орон зайд асар их эрчим хүч цацдаг аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here