Нүүр хуудас Шинжлэх ухаан НАСА-ийн 6 сансрын нисэгч Хавайн эзэнгүй галт ууланд 8 сар болоод иржээ.

НАСА-ийн 6 сансрын нисэгч Хавайн эзэнгүй галт ууланд 8 сар болоод иржээ.

239
0

АНУ-ын Сансрын уудам, агаарын орон зайг шинэчлэн судлах төв буюу НАСА агентлагийн судалгааны субьект болсон зургаан сансрын нисэгч Ангараг гаригтай төстэй Хавайн эзэнгүй галт ууланд туршилтаар найман сар тусгаарлагдаж байгаад өчигдөр буюу 09 сарын 17-нд эргэж иржээ.

Найман сар галт ууланд дандаа хатаасан, лаазалсан хүйтэн  хоол унд идэж байсан сансрын нисэгчид жимс, шинэхэн өндөг амтархан иджээ. Дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй сансрын нисэгч оролцсон уг туршилт, судалгаа хүн, амьтангүй газар олон хоног байх нь  тэдний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөхийг харуулах зорилготой юм. Судалгаанаас олж авсан туршлага НАСА-гийн эрдэмтдэд Ангараг гариг руу аялах багийн гишүүдийг сонгоход ихээхэн чухал ач холбогдолтой. Судалгаанд оролцсон сансрын нисэгчдээс стресс, аюул, ганцаардлыг хэрхэн даван туулах сэтгэл зүйн чадвараар нь сонгож, хоёроос гурван жилийн хугацаатай Ангараг гариг руу аялуулах ажээ. АНУ-ын Сансрын уудам, агаарын орон зайг шинэчлэн судлах төв 2030 оноос Улаан нүдэн гариг руу сансрын нисэгчдээ илгээхээр төлөвлөж байгаа юм байна. Туршилтын багийнхан найман сарын турш дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул Мауна Лоагийн өвөр дэх эзэнгүй хөндийд нийгмээс тусгаарлагдаж амьдарсан ажээ. Туршилтын үеэр багийн биологич мэргэжилтэн Жошуа Эрлич шинэхэн лууван, чинжүү, хятад байцаа, шош, улаан лооль, төмс, яншуй тарьсан нь амжилттай ургажээ. Тэрбээр энэ тухайгаа “Хүнгүй зэлүүд газар ургуулсан ногоогоо идэх яг л гэрийн хоолоо идэж байгаа юм шиг санагдаж байлаа” гэжээ.

Багийн гишүүд тэсвэр хатуужлаа сорих, стрессээ ялан дийлэхийн тулд тоглоом тоглодог байсан нь их тус болсон гэж судалгааны удирдагч ярьсан байна. Туршилтын хугацаанд сансрын нисэгчдийн хувцсанд дууны долгион илрүүлэгч төхөөрөмж суурилуулсан нь 100 км доторх бусад хүмүүсийн дуу яриаг ч илрүүлэх боломжтой байсан гэнэ. Төхөөрөмж багийн гишүүд хоорондоо маргалдах эсвэл нөгөөдүүлээсээ холдон явж буйг хүртэл илрүүлж байжээ.

Туршилтыг явуулсан судалгааны удирдагч ‘Бидний олж мэдсэн нэг зүйл бол хамгийн сайн баг дотор ч зөрчил байдаг. Бас тэр зөрчлийг арилгаж болдог” гэжээ. Бас нэг зүйл нь туршилтад оролцогчдод стрессээ ялан дийлэхэд нь тусалж, байж ядан бухимдсан үед нь виртуал төхөөрөмжийн тусламжтайгаар тэднийг далайн эрэг, дуртай газар нь аваачдаг байжээ.

Ангараг гаригийн аялалд бэлтгэх ийм судалгааны өөр төслүүд явагдаж байгаа ч энэ туршилтыг Улаан нүдэн гаригийн гадаргуу дээрхтэй төстэй орчинд явуулснаараа онцлог юм.

Улаан нүдэн гариг руу сансрын нисэгчдээ илгээхээр төлөвлөж байгаа зурган илэрцүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here