Нүүр хуудас Шинжлэх ухаан Перу улсын эрдэмтэд 1700 жилийн өмнө занданшуулсан шарилыг олж “Хатагтай Као” гэж...

Перу улсын эрдэмтэд 1700 жилийн өмнө занданшуулсан шарилыг олж “Хатагтай Као” гэж нэрлэжээ.

130
0

Перу улсын эрдэмтэд 1700 жилийн өмнө занданшуулсан эмэгтэйн царайг 3D хэвлэлтийн аргаар сэлбэж засчээ. Перугийн хойд хэсгийн нутагт болох Чикама тосгоны Као Виежогоос 2006 онд олдсон уг занданшуулсан шарилыг олсон археологичид түүнд Хатагтай Као хэмээх нэр өгсөн юм.

“Технологи бидэнд өнгөрсөн үеийн улс төр, шашин шүтлэг, соёлын удирдагчийн нүүр царайг бодитоор харах боломжийг олгож байна” хэмээн Перугийн Соёлын сайд Сальвадор дел Солар Хатагтай Каогийн царайг 3D байдлаар хэвлэж бүтээсэнтэй танилцсаныхаа дараа хэлжээ.  Хатагтай Као хэмээн нэрлэсэн эмэгтэй нь Перүгийн хойд хэсгийн бүс нутагт МЭ-ний 100-800 онд тогтнож байсан Мохегийн соёлын үед амьдарч байсан удирдагч эмэгтэй байсан хэмээн археологичид тодорхойлсон юм. Хатагтай Каогийн занданшуулсан шарилыг анх илрүүлэхэд зэс бүслүүртэй модон тэргэн дээр залагдан, метал эд зүйлсээр хүрээлүүлсэн байсан нь түүнийг эрх мэдэл бүхий эмэгтэй байсны баталгаа болжээ. Археологичид, түүхчдийн зарим нь Хатагтай Као-г Перу дахь хамгийн анхны эмэгтэй захирагч байсан байх магадлалтай гэдэг. Хатагтай Као-гийн занданшуулсан шарил олдохоос өмнө түүхчид  Перуд удирдагч, шашны эрх мэдэлтэй эмэгтэй хүн байгаагүй гэж үздэг байжээ. Эрдэмтэд Хатагтай Као-гийн занданшуулсан шарилнаас нүүрний хэлбэрийг нь хуулбарлан, гавлын бүтцийг нь сайтар судлаж Пирамидын ойролцоо амьдарч байсан Магдалена де Као хотын оршин суугчдын царай төрхтэй харьцуулж үзсэн байна. Мөн энэ харьцуулсан судалгааныхаа үндсэн дээр Хатагтай Као-гийн царайг 3D байдлаар хэвлэн бодитжуулсан нь олон хүний гайхшралыг төрүүлсэн бүтээл болсон юм. Хатагтай Као-гийн шарил өнөөг хүртэлх занданшуулсан шарилууд дундаас олон зүйлээрээ ялгарахын зэрэгцээ түүх, генетикийн судлаач, эрдэмтдийн хувьд маш олон шинэ мэдээлэл өгсөн гэдгээрээ онцлог юм. Хатагтай Као-гийн биен дээр байсан шивээсийг олны хүртээл болгохын зэрэгцээ түүнийг цагаан арьстан байсныг баталсан судалгааны дүнг иргэд, судлаачдад танилцуулсан нь шуугиан дагуулсан явдал болоод байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here