Их Британийн нэрт эрдэмтэн Стивен Хокинг Норвегийн Тронхейм хотод болсон эрдэм шинжилгээний “Starmus” хурлын үеэр Хүн ам хэт олшрох болон уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөхөн сүйрэхээс зайлсхийхийн тулд хүн төрөлхтөн Дэлхийгээс ойрын 30 жилийн дотор нүүж эхлэх ёстой дүгнэлтийг хийснийг “The Telegraph” сонинд иш татан мэдээлжээ.Стивен Уильям Хокинг Британий онолын физикч цаашдаа, ирээдүйд ч оршин тогтнохын тулд бид энэ хэврэг дэлхийгээс гарч явах ёстой. Дэлхийг оршиход маш их аюул заналхийлж байна. Цөмийн дайн, дулаарал, удам зүйн аргаар гаргаж авсан вирус зэрэг нь шинэ технологи хөгжих хэрээр улам аюултай болно. Бид сансарт анхаарлаа хэт төвлөрүүлэлгүй оддыг чиглэх ёстой. Ингэсэн нөхцөлд манай дэлхий сүйрсэн ч хүн төрөлхтөн устаж үгүй болохгүй гэсэн үг.
Одон орны физикч С.Хокингийн үзэж байгаагаар, Улаан нүдэн гараг болон Саран дээр суурьшлын бүс байгуулан тэнд ургамал, амьтан, мөөг, шавьжийг аваачсанаар шинэ орчныг бий болгох нь маш чухал байгаа аж.
Хокингийн тэмдэглэн хэлснээр, солиртой мөргөлдөх, дэлхийн агаарын температур нэмэгдэх болон хүн ам хэт олширсны улмаас хүн төрөлхтөн мөхөн сүйрэх нь ердөө л цаг хугацааны асуудал болжээ.
“Хүмүүс Дэлхийг орхин явах зүйтэй гэдэгт би итгэлтэй байна. Энэ гараг бидний хувьд дэндүү жижигхэн болжээ, манай Дэлхийн нөөц, эх үүсвэр маш хурдан шавхагдан хоосорч байна” хэмээн Хокинг ярьсан байна.
Өмнө нь хүн төрөлхтөнд иймэрхүү хямрал тохиолдож байсан ч шинээр суурьшин амьдрах нөөц газар байсаар ирсэн билээ.
“Колумб шинэ дэлхийг 1492 онд нээснээр шинэ суурьшлыг бий болгосон. Харин одоо бол шинээр суурьших газар байхгүй болжээ. Бидэнд хэтэрхий их давчуу болж байна, тиймээс бидний явж болох цорын ганц газар бол өөр гарагууд” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Хокинг цааш нь ярихдаа “эцсийн эцэст Дэлхий солиртой мөргөлдөн сүйрнэ. Энэ бол шинжлэх ухааны уран зөгнөл бишээ. Энэ бол физик болон магадлалын онолоор батлагдсан зүйл” гэж батлан хэлсэн байна. Мөн тэрбээр “сансрын судалгааг хөгжүүлэх нь хүн төрөлхтний ирээдүйг эрс өөрчлөөд зогсохгүй ерөөсөө хүн төрөлхтөнд ирээдүй бий юү гэдгийг тодорхойлох гол хүчин зүйл болж магадгүй” хэмээн дүгнэжээ