Монгол Улсын Шадар Сайдын 2017 оны 08 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүдийг оролцуулсан ширээний болон цахим дасгал сургуулилтыг ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвд хийж байна.
Уг сургалтын үеэр Завхан аймгийн Шуурхай удирдлагын нэгжтэй цахимаар холбогдож, тарваган тахал өвчний талаар цагийн байдал өгч, дасгал сургуулилтыг зохион байгуулах юм.
Дасгал, сургуулилтын үр дүн нь салбар дундын болон салбар хоорондын байгууллагууд мэдээллийг хэрхэн шуурхай солилцох, эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийх, голомтын төлөв байдлын зураглал гаргах, зөвлөмж боловсруулах, хамтарсан хариу арга хэмжээ авах талаар нэгдсэн ойлголттой болох юм.