Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Байгаль орчинд ээлтэй “НАНО” хогны уут хандивлав

Байгаль орчинд ээлтэй “НАНО” хогны уут хандивлав

241
0
Байгальд ээлтэй "НАНО" хогны уут
Дэлхийн нийтээрээ эх дэлхийгээ хайрлах технологи, шмиэн санааг ирэлхийлсээр байгаа билээ. Тэгвэл байгаль орчинд ээлтэй “НАНО” хогны уут хандивлав. “M-Cи-Эс Кока-Кола” компаниас Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд байгаль орчинд хоргүй, хурдан уусдаг, 5 кг-ийн даац бүхий нано технологиор бүтээсэн хогны уут хандивлав.

Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт газар нь Улаанбаатар хотын ундны цэвэр усны нөөцийн эх үүсвэрээс гадна аялал жуулчлалын гол бүс нутаг бөгөөд жилдээ гадаадын 30 мянга, дотоодын 200 мянган жуулчин хүлээж авдаг байна.

Аялагчид нэмэгдэхийн хирээр байгалийн бохирдол, хур хог үүсэх асуудал гарч байгаа юм.

Тиймээс хог, орчны бохирдолтыг бууруулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа юм.

Харин “M-Cи-Эс Кока-Кола” компани 2005 оноос эхлэн байгалийн цогцолборт газрын унаган төрхийг хадгалан үлдэх, орчны бохирдлоос сэргийлэх зорилгоор байгаль орчинд хоргүй хогны уутыг хандивлах ажлыг жил бүр зохион байгуулж буй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here