Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Бохь зажлаад амны хөндийн бүх төрлийн нянгийн бохирдлыг танин илрүүлдэг боллоо.

Бохь зажлаад амны хөндийн бүх төрлийн нянгийн бохирдлыг танин илрүүлдэг боллоо.

316
0
Германы эрдэмтэд амны хөндийн үрэвслийг оношилоход туслах бохь бүтээжээ. Салст бүрхэвч асуудалтай тохиолдолд хүн уг бохийг хэдэн минут зажилахад аманд нь гашуун амт мэдрэгдэх ба энэ нь тухайн хүн эмчид хандах шалтгаан болдог байна. Энэ тухай DPA агентлаг мэдээлжээ.
Энэхүү хурдан сорил нь үрэвслийн явцыг бие даан өөрөө өвчнөө илрүүлэх боломжийг олгож байгаа юм хэмээн Вюрцбургийн их сургуулийн эрдэмтэд мэдэгджээ. Эрдэмтэд бохьны найрлагад үрэвсэлтэй байгаа тохиолдолд аман дотор үүсдэг ферментүүдийг мэдрэх тусгай бодисыг оруулсан байна.
Уг нээлт нь имплант шүдтэй хүмүүсийн хувьд онцгой чухал юм. “Имплант шүдийг ашиглахад үүсдэг гол асуудал нь 5-10 жил зүүсний дараагаар шүдэнд нян үржих магадлалтай байдаг. Өвчтөн амны хөндийд нь үрэвсэл үүссэнийг анзаардаггүй, учир нь имплант шүдний улмаас мэдрэлүүд нь бүрэн ажиллагаагүй болсон байдаг” хэмээн Вюрцбургийн их сургуулийн эмийн технологи, биоэмийн танхимын профессор Лоренц Майнель тайлбарлажээ.
Түүний ярьснаар, ийм зүйл өвчтөнүүдийн 1-5 хувьд нь тохиолддог байна. Хэрвээ үрэвслийн процессыг тухай цагт нь оношлохгүй бол үрэвсэл даамжран зөөлөн эд, ясыг гэмтээх урхагтай. Исплант шүдгүй хүмүүс амны хөндийд үрэвсэл үүссэнийг хаван, өвчин орох зэрэг шинж тэмдгээр нь бараг шуудхан мэддэг байна.
Шинэ бохь амны хөндийн бүх төрлийн нянгийн бохирдлыг танин илрүүлж чадна” хэмээн доктор Майнель батлаж байгаа юм. Оношлогоо нь ч өөрөө хавьгүй хурдан, өнгөт тууз эсвэл савханцрыг ашиглан оношлоход заавал лабораторт очиж шинжлүүлэх шаардлагатай байдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here