МОСКВА./TASS/. Microsoft компани хөдлөх тулах эрхтэний бэрхшээлтэй хэрэглэгчдэд компьютераа удирдахад нь туслах “Eye Control” функцийг Windows 10 программдаа шинээр нэмэн суулгана гэж тус корпорацын мэдээлэлд дурджээ.“Windows Insiders” программын оролцогчид дээрх боломжийг одоо ашиглаж үзэх боломжтой болсон байгаа ч уг программ албан ёсоор энэ оны намар “Windows 10 Update”-ийн хамтаар гарна” гэж хэвлэлийн мэдээнд дурджээ.
“Eye Control”-ийн бүрдэл функцийн зарим хэсэг нь хулганыг орлох ёстой бол нөгөө хэсэг нь компьютерийн гарыг орлох гэнэ. “Shape-writing”-г таних арга нь нүднийхээ хөдөлгөөнөөр текст хурдан оруулах боломжийг олгож байгаа аж. Хэрэглэгч виртуаль гар руу харан үгийн эхний үсгэн дээр харцаа тогтоож, улмаар нүдээрээ дараагийн бүх үсэг тэмдэгтийг хурдан гүйлгэн унших боломжтой болж байгаа юм. Ингэснээр, үсэг тус бүр дээр харцаа тогтоож байж үг оруулдаг аргаас хавьгүй хурдан, үр дүнтэй болж байгаа аж. Шинэ функцийн хэрэглэгч бас тусламж авах бололцоотой гэнэ.
“Eye Control”-ийг Хакатоны төслийн хүрээнд 2014 оноос боловсруулж эхэлжээ. Шүүгч нар 3000 төслөөс ялагчийг тодруулсан ба одоо энэ функцийг Microsoft-ын зохион бүтээгчдийн тусгай багийнхан хариуцаж байгаа юм.
“Ийм функц бүтээх санааг анх хөдлөх эрхтэний бэрхшээлтэй Америкийн хөлбөмбөгийн нэрт тоглогч асан Стив Глисон гарган тавьсан юм. Тэрбээр, хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөх технологийн шинэ шийдэл гаргахыг уриалж байсан юм” гэж Microsoft-ын мэдэгдэлд дурджээ.