Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Нарны зайгаар ажилладаг нисэгчгүй онгоц Хятад улс зохион бүтээж байна.

Нарны зайгаар ажилладаг нисэгчгүй онгоц Хятад улс зохион бүтээж байна.

195
0
Хятад улс бартаа ихтэй хүрч очиход бэрх бүс нутгуудад харилцаа холбоог найдвартай байлгахад ашиглах нарны зайгаар ажилладаг том оврын нисэгчгүй нисэх аппаратыг зохион бүтээж байгаа ажээ. Энэ тухай “China Daily” сонинд мэдээлсэн байна.
 Хятад улсын Агаар сансар, аэродинамикийн академийн дэргэдэх төвийн дарга Ши Вэнь-ийн ярьснаар, энэхүү аппаратыг харилцаа холбоо, интернетийн салбарт ажилладаг төрийн болон хувийн компаниуд худалдан авах ажээ.
 Үүнээс өмнө Хятадын төв телевизийн мэдээлснээр, нарны эрчим хүчээр ажилладаг том оврын “Цайхун” цувралын нисэгчгүй нисэх аппарат 20 км-ийн өндөрт нислэг үйлджээ. Ши Вэнь-ийн ярьснаар, уг аппарат Хятадын баруун хойд хэсэгт орших нисэх онгоцны буудлаас өглөө эрт хөөрөн заасан өндөртөө хүрч улмаар шөнө нь уг буудалдаа амжилттай буужээ.
 Уг нисэх аппаратыг боловсруулан сайжруулахад нэлээд хэдэн жилийн хугацаа шаардагдах боловч үүнийг хийж чадсанаар нисэгчгүй нисэх аппарат агаарт буулгүйгээр хэдэн сараас хэдэн жилийн хугацаанд ажиллаж чадна. 20 000 м-ийн өндөрт үүл байдаггүй учраас уг аппаратад өдрийн цагаар нарны эрчим хүчийг хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцлөн авснаар бүхэл шөнийн туршид нисэхэд аккумуляторын цэнэг нь хүрэлцэх аж. Ийм маягаар уг нисэгчгүй нисэх аппарат захиалагчийн хүссэн хугацаагаар нисч чадах юм.
 Уг нисэх аппаратын урт нь 14 м, далавчных нь далайц 45 м ажээ.
 Нарны зайгаар ажилладаг ийм нисэх аппаратуудыг Хятадаас гадна Их Британи, АНУ-д зохион бүтээхээр ажиллаж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here