Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи САЙН МЭДЭЭ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд АППЛИКЕЙШН-тэй боллоо

САЙН МЭДЭЭ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд АППЛИКЕЙШН-тэй боллоо

211
0
shuwuu app
“Шувуу 1.0” аппликейшныг 30,000 хүн хэрэглэх боломжтой

Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн харилцаанд туслах “ШУВУУ 1.0” тусгай зориулалтын аппликейшныг бүтээлээ.

Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байгаа бөгөөд 200сая хүн үйлдлийн бэрхшээлтэй амьдарч байна. Тэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, боловсролд хамрагдалт хангалтгүй, эдийн засгийн оролцоо бага байгаа нь ядууралд өртөх шалтгаан болж өндөр хөгжилтэй, хөгжиж буй аль ч нийгэмд эрх, эрх чөлөө нь ноцтой зөрчигдсөөр ирсэн нийгмийн бүлэг болоод байна.

Хөгжлийн бэрхшээлийг ойлгодог, эерэг хандлагатай олон сайхан хүмүүс, байгууллагуудад хандсан олон удаагийн уулзалтын үр дүнд оюуны болон санхүүгийн дэмжлэг, туслалцаа авч “Шувуу 1.0” харилцаанд туслах тусгай зориулалтын аппликейшнийг Монголд анх удаа гаргаад байна. Дэлхий дахинд энэ төрлийн 4,000 орчим аппликейшн байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд АППЛИКЕЙШН-тэй боллоо

Монголын дауны холбоо, Аутизм Монгол-Анд, Монголын аутизмын холбоо, Улаанбаатар Ротари клуб, Redpath Mongolia, Namuunzet продакшн, Dualzet студи, Procraft студи, LEAD хөтөлбөрийн залуус, IFC, ikon.mn, trends.mn, Цэрэн турс, Бяцхан агаар төсөл, Зориг сангийн Байгаль орчны манлайлагчид хөтөлбөрийн төгсөгч залуус болон хувь хүмүүсийн үнэлж баршгүй дэмжлэгээр энэхүү аппликейшн бүтсэн юм.

“Шувуу 1.0” нийт 230 гаруй үгсийн сантай, Android/IOS системтэй бүх төхөөрөмж дээр ашиглагдах бөгөөд татаж авсны дараа интернэтгүй орчинд ажиллах боломжтой, үйлдлийн систем нь ашиглахад маш хялбараас гадна хэрэглэгч өөрийн хэрэгцээнд нийцүүлж үгсийн сан, зураглалыг баяжуулах боломжтой.

Мөн тухайн үг, өгүүлбэрийг аудио хэлбэрээр сонсох боломжтой.

“Шувуу 1.0” аппликейшныг 30,000 хүн хэрэглэх боломжтой бөгөөд жилээс жилд үгсийн сан, зураглалыг нэмэгдүүлж сайжруулах тул хувь хүн, албан байгууллагуудтай хамтран ажиллах боломжууд үргэлж нээлттэй байх болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here