Эрчим хүчний хэмнэлт, дулаан алдагдалгүй хэрэглээ, ногоон худалдан авалтыг дэмжин иргэд, байгууллагын хандлагыг өөрчлөх замаар агаар, орчны бохирдлыг бууруулах, олон нийтийн оролцоог хангах зорилгоор
“Бид нэг агаартай” байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэнг 2018 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулах тул иргэд олон нийт ба бүхнийг хүрэлцэн ирэхийг уриаллаа.