Цахим системд тоон гарын үсэг ашиглаж эхэллээ. Тодруулбал Мэргэжлийн хяналтын байгууллага нь хяналт шалгалтын үйл ажиллагаандаа 2015 оноос шилэн хяналтын цахим системийг нэвтрүүлсэн.
2018 оны 1-р улирлаас удирдах албан тушаалтнууд шилэн хяналтын цахим системд тоон гарын үсэг ашиглаж, хяналт шалгалтын удирдамжийг баталж эхэллээ.
Мөн Аж ахуйн нэгж байгууллагууд Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалт хийсэн дэлгэрэнгүй мэдээллийг
http://shilenkhyanalt.gov.mn/login хаягаар хүлээн авах боломжтой боллоо.
Та системд нэвтэрч орохдоо байгууллагын регистр болон татварын системд нэвтрэх нууц үгээ ашиглана уу.