Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи “Yahoo” компани нэрээ өөрчилнө

“Yahoo” компани нэрээ өөрчилнө

431
0

Интернэт орчин дахь анхдагч компанийн нэг болох “Yahoo” компани нэрээ өөрчилж “Altaba” болгохоор яригдаж эхэлжээ. Учир нь, АНУ-ын харилцаа холбооны “Verizon Communications” компани “Yahoo” компанийг 4.8 тэрбум ам.доллароор худалдан авахаар албаныхантай хэлэлцээр хийж эхэлжээ. Хэрвээ энэхүү хэлэлцээр амжилттай болбол “Verizon” компани “Yahoo”-ийн и-мэйл, вэбсайт, мобайл аппликэйшн болон цахим сурталчилгаа зэргийг нь хариуцан ажиллах гэнэ. “Yahoo”-ийн бүтцэд багтаж байсан хөрөнгө оруулалтын бизнес урьдын адил Хятадын “Alibaba” болон “Yahoo Japan” компанийн мэдэлд үлдэх аж. Тус компани өнгөрсөн жилүүдэд хакеруудын дайралтад өртөж нэг тэрбум хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг алдсан нь тогтоогдсон учир компанийн нэр хүнд унасан хэмээн мэргэжилтнүүд мэдээлдэг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here