Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Gear VR-ыг ашиглан 10 сая цагийн бичлэг үзжээ

Gear VR-ыг ашиглан 10 сая цагийн бичлэг үзжээ

334
0

CES 2017 олон улсын электроник, технологийн үзэсгэлэн яармагийн арга хэмжээний үеэр Samsung компани 5 сая гаруй Gear VR төхөөрөмж  борлуулагдаад байгаа тухай Samsung Electronics America салбарын эрхлэгч Тим Бакстер мэдээллэжээ. Худалдаанд гарснаасаа хойш уг хэрэгсэлийн тусламжтайгаар хэрэглэгчид нийтдээ 10 сая гаруй цагийн видео бичлэг үзсэн гэсэн судалгаа гарчээ.

Өнгөрсөн 12 сард Samsung Electronics компанийн ерөнхийлөгч Сунг-Хун Хонг дараагийн бүтээгдэхүүн болох Gear VR 2 дээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Мөн Microsoft-ын HoloLens-тэй өрсөлдөгч бүтээгдэхүүнийг хийх төслийг эхлүүлсэн гэдэг ээ мэдээллэж байсан билээ.
Samsung Gear VR-ийг энэ хавар Galaxy S8 ухаалаг утасны хамт танилцуулах юм.

Бусад VR технологи хөгжүүлэгчид ирээдүйн тоглоомны салбарыг сонирхож байгаа бол Samsung Electronics кино үзэх тал дээр голчлон ажилладаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here