Эрдэмтэд түүхэнд анх удаа хоёр нейтрон одны мөргөлдөх явцыг ажиглажээ. Хоёр од үхлийн тойрогт орж, бүжсээр, ойртож, мөргөлдөх явцыг LIGO илрүүлсэн аж.
Ийнхүү сансар судлалын салбарт шинэ эрин ирлээ гэж үзэж байгаа бөгөөд LIGO судалгааны төвийн төлөөлөгч Лора Кадонати “Бид одоо орчлонгийн түүхийг гүйцээхэд хэдхэн хэсэг л дутуу үлдлээ” гэжээ.
Хоёр одны мөргөлдөөний дараа таталцлын долгион, гэрэл үүссэн төдийгүй АЛТ, ПЛАТИНУМ, ХАР ТУГАЛГА зэрэг элементүүдийг үүсгэсэн аж. Астрофизикийн түүхэнд нэг эх үүсвэрээс таталцлын болон цахилгаан соронзон долгион ялгаруулж буйг илрүүлсэн анхны тохиолдол энэ болжээ. Манай дэлхийгээс 130 сая гэрлийн жилийн зайд болсон энэхүү үйл явцыг LIGO, VIRGO-ийн эрдэмтэд өнгөрсөн наймдугаар сарын 17-ны өдөр илрүүлжээ.