Увс аймгийн ЗДТГ-аас хүсэлт тавьсны үндсэн дээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) төслийн дэмжлэгтэйгээр хүйтэн зоорины мэргэжилтэн Ингольф Майер, төслийн мэргэжилтэн Ц.Даланцагаан нар Увс аймагт ажилласан байна.
Энэ үеэр Улаангом суманд ашиглаж буй есөн аж ахуйн нэгж, иргэний зоорь, агуулахыг үзэж танилцаж зөвлөгөө өгсөн байна. Зоорь агуулахын чанар хэрэглээг сайжруулахын тулд юу хийх боломжтой талаар гарын авлага бэлдэж явуулахаар болжээ.