Нүүр хуудас Шинжлэх ухаан Эрчүүд нь залуу нас, амьдралыг дэмждэг генийг тээгч болохыг эрдэмтэд тогтоосон байна.

Эрчүүд нь залуу нас, амьдралыг дэмждэг генийг тээгч болохыг эрдэмтэд тогтоосон байна.

145
0

“Дэлхий дэх олонхи биологийн төрөл зүйл нөхөн үржихүйн нас дууссаны дараа үхэж үрэгддэг байхад, хүн яагаад урт наслаж болохгүй гэж” гэдгийг тодруулахаар эрдэмтэд шийджээ.

Эдинбургийн их сургуулийн шинжээчид урт наслахын үндэс болох механхизмыг олох зорилгоор өргөн цараатай судалгаа хийсэн байна. Тэд ХХ зууны эхний хагаст төрсөн АНУ-ын Юта муж улсын 1,5 сая гаруй оршин суугч болон тэдний хойч үеийн мэдээнд дүн шинжилгээ хийжээ.

Судалгааны явцад эрчүүд нь залуу нас, амьдралыг дэмждэг генийг тээгч болохыг эрдэмтэд тогтоосон байна. Харин эмэгтэйчүүдээс ийм ген илрээгүй аж. Британийн шинжээчид судалгааныхаа дүнг шинжлэх ухаан-техникийн мэдээний Phys.org интернэт-ресурсэд тавьсан байна.

Хүний сексийн идэвхи бие махбодийн хөгширөх үйл явцад нөлөөлдөг гэж өмнө нь Бразилын хэсэг мэргэжилтэн мэдэгдсэн юм. Тэдний хэлснээр үр удмаа үлдээхийн тулд хичнээн их энерги зарцуулна төдий чинээ эд, эрхтнүүдийн нөхөн сэргэх нөөц багасдаг аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here