Германы эрдэмтэд олон тооны судалгаа шинжилгээ явуулсны эцэст нэгэн сонирхолтой баримтыг дэлгэсэн байна. Энэ нь таргалалт нь өр ширтэй шууд холбоотой байж болзошгүй аж. Тэдний хийсэн судалгаанд 9000 хүн оролцжээ.
Тодруулбал өр ширгүй хүмүүсийн дунд таргалалт 11 хувьтай байсан бол өр зээлтэй хүмүүсийн 25 хувь нь илүүдэл жинд орсон байжээ. Эрдэмтэд уг ялгааг орлого, эсвэл боловсролын түвшин шиг энгийн хүчин зүйлсээр тайлбарлаж болохгүй гэж үзэж байна.
Гэхдээ судлаачдын хэлснээр өр зээлтэй хүмүүс сэтгэлзүйн таагүй асуудлаасаа ангижрахын тулд илүү их иддэг байж болзошгүй мөн үүнээс гадна тэд мөнгөө хэмнэхийн тулд илүү хямд, калори ихтэй хоол хүнс худалдан авдаг байж магадгүй гэнэ.