Нүүр хуудас Эдийн засаг “Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” хэлэлцүүлэг боллоо

“Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” хэлэлцүүлэг боллоо

668
0
agaariin-bohirdol
"Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" хэлэлцүүлэг боллоо

“Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр“Хангарди” ордны хурлын танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо, Орчны бохирдлыг буруулах үндэсний хороо, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, нийслэлийн Тээврийн газар, Цаг Уур орчны шинжилгээний газар, Шинжлэх Ухаан технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль, Хөдөө Аж ахуйн их сургууль, Эрүүл мэндийн үндэсний төв, Монголын Ногоон санхүүгийн корпораци,

Цаг Уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн зэрэг байгууллагууд оролцож улс нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр баримталж буй бодлого, агаарын чанарын хяналт шинжилгээ, агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах чиглэлээр эрүүл мэндийн салбараас хэрэгжүүлж буй арга хэмжээ, гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний зардлын үр ашгийн үнэлгээний судалгаа зэргийг хэлэлцсэн.

Хэлэлцүүлгээс холбогдох байгууллагын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн сан үүсгэх, боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх, иргэд рүү чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах саналууд гарсан бөгөөд 5 хүний бүрэлдэхүүнтэй Зөвлөх эрдэмтдийн баг байгуулагдсан. Үүнд:

  • Эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-эрдэнэ
  • Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн, эрдэм шинжилгээний ажилтан, доктор Г.Гантуяа
  • Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн багш, доктор О.Энхцолмон
  • Монголын Ногоон санхүүгийн корпорацын техникийн зөвлөх Ж.Золжаргал
  • Нийслэлийн Тээврийн газрын Техник, технологи инновацийн мэргэжилтэн Б.Тамир нар зөвлөх эрдэмтдийн багийн гишүүнээр томилогдлоо.

Агаарын бохирдлыг бууруулах газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here