Нүүр хуудас Эдийн засаг Банкны ажилтнуудад “Хос мэргэжлийн сургалт” зохион байгуулна

Банкны ажилтнуудад “Хос мэргэжлийн сургалт” зохион байгуулна

193
0

Монголбанк болон ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон улсын хамтын ажиллагааны сан хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт Монголбанкийг төлөөлж Монголбанкны Тамгын газрын захирал А.Энхжин, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны санг төлөөлж тус сангийн тэргүүн Төв Азийг хариуцсан захирал Маттиас Фокс нар гарын үсэг зурав.

Монголбанк болон ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан нь санамж бичгийн дагуу банкны салбарт олон улсын стандартыг нэвтрүүлж, банкны үндсэн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, иргэдтэй шууд харилцах банкны ажилтныг чадавхижуулах, зөвлөгөө өгөх ур чадварыг сайжруулахад анхаарч ажиллах бөгөөд банкны салбарын боловсон хүчинд “Хос мэргэжлийн сургалт” зохион байгуулж ажиллах юм.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here