Нүүр хуудас Эдийн засаг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр таван аймаг цэвэрлэх байгууламжтай болно

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр таван аймаг цэвэрлэх байгууламжтай болно

174
0
aziin-hogjliin-bank
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр таван аймаг цэвэрлэх байгууламжтай болно

2019 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дорноговь, Булган, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл гэсэн таван аймагт шинээр цэвэрлэх байгууламж барих хэлэлцээрт аймгийн Засаг дарга нар гарын үзэг зурсан юм.

Аймгийн төвүүдийг ус хангамж, ариутгах татуурга, авто замын сүлжээний хамрах хүрээг нэмэгдүүлэх, төвлөрсөн дулаан хангамжийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор одоо хэрэгжиж байгаа төслийн 15 сая ам.долларын буцалтгүй тусламжаар таван аймагт цэвэрлэх байгуулж барьж байгаа билээ.

Үүн дээр нэмж 19.4 сая ам.долларын санхүүжилтийг тусгаж, ирэх онд дээр дурдсан таван аймаг цэвэрлэх байгууламж барихаар болж байна.

Нийт 115 мянган иргэн амьдарч буй эдгээр аймгийн төвүүдийн хуучирч үр ашиггүй болсон, уур амьсгалын эрс тэс нөхцөлд тохиромжгүй байгууламжуудыг хоногт 3000м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай шинэ байгууламжуудаар солих юм байна.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр ирэх онд нийтдээ 10 аймаг шинэ төв цэвэрлэх байгууламжтай болох бөгөөд цаашдаа бүх аймагт цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөж байгааг дуулгасан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here