Нүүр хуудас Эдийн засаг Алтны салбарт 45 жилийн дараах “их хямрал” нүүрлэх үү

Алтны салбарт 45 жилийн дараах “их хямрал” нүүрлэх үү

249
0
Алтны салбарт 45 жилийн дараах “их хямрал” нүүрлэх үү
Алтны салбарт 45 жилийн дараах “их хямрал” нүүрлэх үү
1971 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Ричард Никсон доллар 1944 оны Bretton Woods – ийн гэрээнээс хойш мөрдөгдөж байсан алтны стандартаас татгалзана гэсэн мэдээллээс хойшхи алтны салбар дахь хамгийн том уналт болж болзошгүй байна. Учир нь Энэтхэг улс алтны худалдан авалтаа зогсоож магадгүй байгаа юм. Хэрэв ийм үйл явдал болвол алтны үнэ түүхэн дэх хамгийн том хэмжээний уналтыг үзүүлж 200 долларт ч хүрч болох ажээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас унаж эхэлсэн алтны үнийг зөвхөн энэхүү сонгуулийн үр дүнтэй холбож тайлбарлаж байсан бол гол шалтгаан нь сонгууль биш болохыг олон улсын санхүүгийн шинжээчид ийнхүү тайлбарлаж байгаа юм.

Энэтхэгийн алтны худалдан авалт дэлхийд дээгүүрт бичигддэг. Жилд дунджаар 700 тонн алтны импорт хийдэг нь хэрэв энэ худалдаагаа зогсоовол дэлхийн алтны зах зээлд томоохон хэмжээний шокийг бий болгох хэмжээ юм. Тиймээс үйл явдал энэ байдлаараа өрнөвөл алтны салбарын “их хямрал” нүүрлэж болох ажээ.

Алтны үнэд энэ байдлаараа их хэмжээний өөрчлөлт, уналт тохиовол манай улсын эдийн засагт ч мөн томоохон цохилт болох болно. Манай улсын нийт экспортын 90-ээс дээш хувийг ашигт малтмал бүрдүүлдэг бөгөөд үүнээс олох ашгийн 10 орчим хувь нь алтнаас орж ирдэг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here