АНУ Хятадын худалдааны маргаан шийдвэрлэх шатандаа орлоо гэдэг мэдээлэлтэй холбоотойгоор Америкийн хөрөнгийн зах зээл дэх хувьцаануудын үнэ огцом унасан байна.
Худалдааны яриа хэлэлцээтэй холбоотой болгоомжлол байгаатай зэрэгцэн Америкийн томоохон үйлдвэр компаниудын дундаж үнэлгээг илэрхийлдэг “Доу Жонс” индекс даваа гарагт нэг цэгт 400 гаруй нэгжээр унасан байна.
Энэ өдрийн хаалтын үед 25 мянга 819-д хүрсэн Доу Жонс индекс өнгөрөгч баасан гарагийн хаалтын ханшаар 206 нэгжээр буурчээ.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар энэ сарын 27-ны үеэр уулзаж, худалдааны маргаантай холбоотой яриа хэлэлцээг эцэслэнэ гэсэн мэдээллийн дараа хөрөнгө оруулагчид ашгийн зорилгоор хувьцаагаа арилжаалсан байна.
Тэд худалдааны яриа хэлэлцээрээс бага зэргийн ахиц гардаг байлаа ч, оюуны өмчийн эрхийг хамгаалах зэрэг гацаатай хэд хэдэн асуудлын гарц шийдвэр олдохгүй хэвээр үлдэнэ гэж санаа зовниж байгаа аж. Зах зээлийн шинжээчдийн хэлж байгаагаар энэ онд “Доу Жонс” индекс 11 хувиар өссөний дараа хөрөнгө оруулагчид болгоомжилж эхэлжээ.