Нүүр хуудас Эдийн засаг Ахуйн хог хаягдалд цуглуулах, тээвэрлэх менежментийг нэвтрүүлнэ

Ахуйн хог хаягдалд цуглуулах, тээвэрлэх менежментийг нэвтрүүлнэ

60
0
hog-haygdliin-management
Ахуйн хог хаягдалд цуглуулах, тээвэрлэх менежментийг нэвтрүүлнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Сангийн яам, БОАЖЯ хамтран, Швейцарийн хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжийн хүрээнд 2019-2022 оны хооронд Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх менежментийг үр дүнтэй, зардал багатай, бүх оролцогчдод хүртээмжтэй болгох замаар гэр хорооллын оршин суугчдын цэвэр, эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Төслийн хүрээнд сонгосон дүүргүүдийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний чанар, үр ашгийг сайжруулах, Хог хаягдлын санхүүгийн тогтвортой байдал, үр ашгийг дээшлүүлэх,

Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтэд шаардлагатай журам, дүрэм боловсруулах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Зөвлөх багаар Дани улсын “КОВИ”, Швейцарь улсын “ИБи Пи”, Монголоос “ИКОН” ХХК ажиллах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here