Нүүр хуудас Эдийн засаг ГХЯ. Монгол Улсын худалдааны бодлогыг хянан, хэлэлцэж байна

ГХЯ. Монгол Улсын худалдааны бодлогыг хянан, хэлэлцэж байна

17
0
hudaldaanii-bodlogo
Монгол Улсын худалдааны бодлогыг хянан, хэлэлцэж байна

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) 2021 оны гуравдугаар сарын 17-19-ний өдөр Монгол Улсын худалдааны бодлогыг хянан хэлэлцэж байна.

Хуралдаанд оролцож байгаа монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүлж, хуралдааны даргаар Исланд Улсын Элчин сайд Хералд Аспелүнд, хэлэлцүүлэгчээр Малайз Улсын Элчин сайд Рашиди Саид нар ажиллаж байна.

Гишүүн улс орнууд Монгол Улс нээлттэй, чөлөөт худалдааны бодлого хэрэгжүүлж, олон талт худалдааны тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгааг үнэлээд, Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр идэвхтэй бодлого баримталж ирснийг онцолж байв.

~Монгол Улсын худалдааны бодлогыг хянан, хэлэлцэж байна~
Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалтын орчин, худалдааны бодлого зохицуулалтын ил тод байдлыг хангах, эдийн засаг дахь төрийн оролцоо мөн худалдаан дахь техникийн зохицуулалтыг сайжруулах, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байгааг тэмдэглэв.

Дашрамд, Дэлхийн худалдааны байгууллага Монгол Улсын худалдааны бодлогыг өмнө 2005, 2014 онд тус тус хянан хэлэлцэж байсан болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here