Нүүр хуудас Эдийн засаг Банкны салбарын “Хангайн бүсийн зөвлөгөөн” Хөвсгөл аймагт боллоо

Банкны салбарын “Хангайн бүсийн зөвлөгөөн” Хөвсгөл аймагт боллоо

215
0
hangain-bus-banknii-ajiltnii-zowlogoon
Банкны салбарын "Хангайн бүсийн зөвлөгөөн" Хөвсгөл аймагт боллоо
~Банкны салбарын “Хангайн бүсийн зөвлөгөөн” Хөвсгөл аймагт боллоо~

Монголбанкнаас 2 дахь жилдээ банкны салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг эхлүүллээ.

Энэ удаагийн Хангайн бүсийн зөвлөгөөн Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд 2018.08.09-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдав.

Зөвлөгөөнийг нээж Монголбанкны Дэд Ерөнхийлөгч үг хэлж, Нөөцийн удирдлага санхүүгийн зах зээлийн газар, Төлбөр тооцооны газар, Тамгын газрын удирдлагууд болон Хяналт шалгалтын газар,

Хууль эрх зүйн газар, Дотоод аудитын газар, ОНБМТ-ийн төлөөллүүд “Банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэл”, “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль”, “Мөнгөний үзүүлэлтүүд ба зээлийн хүү”,

“Мөнгөний бодлогын шийдвэрүүд ба хэрэгжилт”, “Орон нутаг дахь банкны нэгжид зайнаас хяналт тавих аргачлал”, “Эх орны алтаа Эрдэнэсийн сандаа аяны хэрэгжилт” зэрэг сэдвээр танилцуулга хийж, мөн өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус бүсийн зөвлөгөөнд Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс, салбаруудын захирал, ажилтнууд болон орон нутаг дахь арилжааны банкны салбаруудын удирдах ажилтнууд оролцов.

Мөн энэ үеэр Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Төмөрбаатар нартай уулзалт хийж санал бодлоо солилцсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here