Нүүр хуудас Эдийн засаг БНХАУ-ын “Чалко” компаниас зээлсэн 350 сая ам.долларын өрийг тэглэлээ

БНХАУ-ын “Чалко” компаниас зээлсэн 350 сая ам.долларын өрийг тэглэлээ

143
0
БНХАУ-ын “Чалко” компаниас зээлсэн 350 сая ам.долларын өрийг тэглэлээ
БНХАУ-ын “Чалко” компанийн 350 сая ам.долларын өрийг тэглэсэн байна. “Эрдэнэс-Таван толгой” ХК БНХАУ-ын “Чалко” компаниас “Дараа нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэй”-гээр хийгдсэн 350 сая ам.долларын зээлийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон 100 хувь төлж барагдууллаа.

Ингэснээр Цанхийн Зүүн уурхайн үр өгөөж Монгол Улсын төсөвт бүрэн орох нөхцөл бүрдэж, 6 жил сунжирсан “Чалко” компанийн нийт үндсэн төлбөрийн үлдэгдэл 30 хувийг 7 сарын хугацаанд бүрэн төлж дууслаа.

Энэхүү өрийг барагдуулахад Монгол Улсын Засгийн газраас өгсөн оновчтой чиглэл болох нүүрс борлуулалтын үнийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар тогтоох үнийн бодлого, Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг дахин эхлүүлсэн шийдвэрүүд голлон нөлөөлсний дээр “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн зөв менежментийн үр дүн юм.

“Эрдэнэс-Таван толгой” ХК 2016 оны 9 дүгээр сард тонн тутамд 27 ам.доллараар борлуулж байсан нүүрсний үнийг 10 сард 33 ам.доллар, олборлогч компанитай хэлэлцсэний дүнд 12 дугаар сард 50 ам.доллар, 2017 оны 1 дүгээр сараас 59.3 ам.доллар болгон 120 хувиар өсгөсөн бол Цанхийн Баруун уурхайгаас олборлосон нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан борлуулснаар үнийг 72.5 ам.долларт хүргэж өмнөх үнээс 169 хувиар өсгөөд байна.

Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийн тендерт “Монгол Уурхайчид” түншлэл шалгарсан бөгөөд Үндэсний оператор компани олборлолт хийснээр олборлолтын зардал болох 200 тэрбум төгрөг Монголдоо үлдэж, баруун уурхайн олборлолтын зардал Зүүн уурхайн олбололтын зардлаас ойролцоогоор 2 дахин буурч, Тавантолгойн ордыг Монголчууд өөрсдөө олборлож чаддагийг батлан харуулсан явдал боллоо.

“Эрдэнэс-Таван толгой” ХК 2017 онд Цанхийн Баруун, Зүүн уурхайгаас зэрэг 11.5 сая тонн нүүрс олборлож, 550 сая ам.долларын борлуулалтын орлого олохоор төлөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here