Нүүр хуудас Эдийн засаг Борлогдоогүй орон сууцуудыг ЭРГЭЛТЭД

Борлогдоогүй орон сууцуудыг ЭРГЭЛТЭД

225
0
Борлогдоогүй орон сууцуудыг ЭРГЭЛТЭД
Борлогдоогүй орон сууцуудыг ЭРГЭЛТЭД

Хот, суурин газрын агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан агентлаг байгуулах талаар судалж танилцуулахыг Засгийн газрын хуралдаанаас холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын ажилтнууд болон ногоон бүсийн байгаль хамгаалагч нарт агаарын бохирдлыг бууруулахад хяналт тавих байцаагч, хороодын ахлагч нарт орон тооны бус байцаагчийн эрх олгохоор болов.

Нийслэлээс орон нутагт шилжин мал аж ахуй, газар тариалан эрхлэх сонирхолтой иргэдийг дэмжин ажлын байраар хангаж, урамшуулах талаар судалж, саналаа танилцуулахыг сайд нар, аймаг, нийслэлийн Засаг даргад даалгалаа.

Дагуул хот, дэд төв, тосгон, үйлдвэрлэл, технологийн паркуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор хөрөнгө мөнгөнөөс эхлээд  бүх талын дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Зарим агентлаг, төрийн байгууллага, төрийн өмчит их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх талаар тооцоо, судалгаа хийж танилцуулахыг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгов.

Цаашид түүхий нүүрсний хэрэглээг үе шаттай бүсчлэн хориглож, сайжруулсан түлшний хэрэглээг дэмжин, халаалтын зуухнуудыг төвлөрсөн шугамд холбох юм.
Нийтийн тээврийн хэрэгсэл, таксийг хийн түлшинд шилжүүлэх, хийн болон цахилгаанаар ажилладаг автобус, троллейбус, таксийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, дотооддоо нийтийн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийг дэмжинэ.
Мөн гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай дэд бүтэц, шугам сүлжээ бий болгох, барилгын ажлыг нь эрчимжүүлэх, борлогдоогүй байгаа орон сууцыг эргэлтэд оруулахаар төлөвлөсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here