Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар өнөөдөр “Соёмбо” таеквондо клубаар зочилж, тус клубын бяцхан тамирчидтай уулзлаа.
“Соёмбо” таеквондо клубын тамирчид саяхан болж өнгөрсөн 5 орны 600 гаруй тамирчин оролцсон олон улсын тэмцээнээс 2 алт, 2 мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Дүүргийнхээ нэр хүндийг өндөрт өргөн олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцсон та бүхэндээ юуны өмнө баяр хүргэе. 7 хоногийн эхний өдөр ийм мундаг тамирчин хүүхдүүдтэйгээ уулзан эрч хүч авлаа. Та бүхэндээ спортын илүү өндөр амжилт хүсэн ерөөе” гэв.