Нүүр хуудас Эдийн засаг БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ: “Улаанбаатар Түншлэл-2018” Олон улсын үзэсгэлэн

БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ: “Улаанбаатар Түншлэл-2018” Олон улсын үзэсгэлэн

503
0
ulaanbaatar-tunshlel-2018
БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ: “Улаанбаатар Түншлэл-2018” Олон улсын үзэсгэлэн
~ “Улаанбаатар Түншлэл-2018” Олон улсын үзэсгэлэн~

Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Бизнесийн тогтвортой орчныг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 06-09 хооронд “Мишээл Экспо” төвд “Улаанбаатар Түншлэл-2018” Олон улсын үзэсгэлэн яармагийг 43 дахь жилдээ МҮХАҮТ, НЗДТГ хамтран зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнгийн гол зорилго нь үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг монголын зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох нөхцөл боломжыг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийгээ дэмжин урамшуулахад оршино.

Үзэсгэлэн худалдаанд доорх нэр төрлөөр оролцоно. Үүнд:

• Барилга, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж

• Уул уурхайн ханган нийлүүлэлт

• Мэдээллийн технологи

• Авто машин багаж, техник хэрэгсэл

• Банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ

• Ноос ноолуур, арьс ширэн эдлэл

• Хүнс, хүнсний бүтээгдэхүүн

• Шинэ техник, технологи

• Гар урлал, бэлэг дурсгал

• Үндэсний өв уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүн

Үзэсгэлэнд оролцогчид дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой:

• Үзэгчдэд зориулсан төрөл бүрийн эвэнт зохион байгуулах

• Хямдралтай, сугалаатай, бэлэгтэй худалдаа зохион байгуулах

• Амталгаат худалдаа явуулах

• Тодорхой сэдвээр сургалт зохион байгуулах

• Шинэ үйлчилгээг олон нийтэд танилцуулах, сурталчлах

• В2В уулзалт зохион байгуулах

Үзэсгэлэн худалдаанд оролцогч нь ЦАХИМ бүртгэл хийлгэсний дараа Зохион байгуулагчтай ГЭРЭЭ хийж албан ёсны оролцогч болно.

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2018 оны 8 дугаар сарын 20-ийг дуустал

БҮРТГҮҮЛЭХ

Холбоо барих:

МҮХАҮТ, 302 тоот
Утас: (976) 70109090
Факс: (976) 11-324620

Мэргэжилтэн:

Б.Халиун – 99024934
Н.Өлзийнаран – 99107440
Б.Түвшинтөр – 99078303
Цахим шуудан: [email protected]
Facebook Page, Facebook Event

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here