Нүүр хуудас Эдийн засаг Венесуэлийн томоохон сүлжээ дэлгүүр криптовалютаар тооцоо хийж байна

Венесуэлийн томоохон сүлжээ дэлгүүр криптовалютаар тооцоо хийж байна

120
0
Venezuela-crypto
Криптовалютын бодит хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байна хэмээн шинжээчид тайлбарлав

Сүүлийн жилүүдэд Венесуэлийн эдийн засаг улам бүр хүндэрч, иргэдийн зүгээс засгийн газрынхаа гаргадаг фиат мөнгөнд итгэл алдарч эхлээд байгаа юм. Улмаар криптовалютын бодит хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байна хэмээн шинжээчид тайлбарлажээ.

Ямартай ч, Венесуэл улсын томоохон сүлжээ их дэлгүүр криптовалютаар тооцоо хийж, үйлчилж эхэлсэн байна. “Traki” нь Венесуэл улсад сүүлийн 30 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа сүлжээ их дэлгүүр бөгөөд улсынхаа хэмжээнд нийт 49 салбар дэлгүүрийг ажиллуулдаг.

Худалддаг бараа бүтээгдэхүүний хувьд хувцас гоо сайхнаас авахуулаад хүнс, ахуйн хэрэгсэл бүгдийг худалдаалдаг байна. Traki сүлжээ дэлгүүр нь Bitcoin cash (BCH), bitcoin core (BTC), Dash (DASH), Ethereum (ETH), litecoin (LTC) зэрэг криптовалютуудаар төлбөр тооцоо хийхийг ийнхүү зөвшөөрчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here