Нүүр хуудас Эдийн засаг “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг хоёр дахь жилдээ тэмдэглэнэ

“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг хоёр дахь жилдээ тэмдэглэнэ

329
0
hurimtlaliin-odor
"Дэлхийн хуримтлалын өдөр"-ийг хоёр дахь жилдээ тэмдэглэнэ

Хуримтлалын аян өнөөдрөөс эхэлж, 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд иргэд, олон нийт, бага насны хүүхдүүдэд зориулсан хуримтлалын ач тус, Монголын үндэсний хуримтлалын бэлгэ тэмдгийг сурталчлан таниулах цуврал арга хэмжээ,

лекц, семинар зохион байгуулагдах бөгөөд ирэх 10 дугаар сарын 31-нд “Дэлхийн Хуримтлалын Өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээ Улаанбаатар хот болон Дархан-Уул аймагт тус тус нэгэн зэрэг зохион байгуулагдах юм.

Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУСЯ-тай хамтран 2016 оноос хойш хэрэгжүүлж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улс “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм.

Дэлхийн 140 гаруй улс оронд ач холбогдол өгч, ёслол төгөлдөр тэмдэглэдэг тус үйл ажиллагааг зохион байгуулахад Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон улсын хамтын ажиллагааны сан,

Хадгаламжийн Даатгалын Корпораци болон арилжааны банкууд хамтран ажилладаг бөгөөд өнгөрсөн 2017 онд Монгол Улсын хуримтлалын үндэсний бэлгэ тэмдгийг олон нийтэд албан ёсоор танилцуулсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here