Нүүр хуудас Эдийн засаг Зарим ШТС-уудыг торгожээ

Зарим ШТС-уудыг торгожээ

499
0
P-trovis
Зарим ШТС-уудыг торгожээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 230 ШТС үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2017 онд их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн, мөн шинээр баригдсан 25 ШТС-д хяналт шалгалтыг эхлүүлээд байна.

Шалгалтаар “Петростар”, “Горгаз”, “Содмонгол групп”, “Тэс петролиум”, “Петровис”, “М-ойл групп”, “Юнигаз”, “Синчи ойл”, “Дашваанжил”, “Ойн бирж” гэсэн компанийн зургаан ШТС, дөрвөн АХЦС зөвшөөрөлгүй үйл ажилллагаа явуулж байгааг илрүүлжээ. Уг зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу ААН тус бүр 1000 нэгж, нийт 9 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна.

Мөн шалгалтаар Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газраар хянуулж, батлуулаагүй зураг төслөөр ШТС, АХЦС барьсан, улсын комисст хүлээлгэн өгөөгүй зөрчил илэрчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here