Эх үрсийн баяр ойртож буй энэ өдрүүдэд ХасБанк уламжлал ёсоор харилцагч хүүхэд, багачуудтайгаа хамт баяраа тэмдэглэхээр Ирээдүйн саятан хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аянаа зарлаж, хүүхдийн баярын бэлгээ задалж байна.
Энэ жил ХасБанкнаас харилцагч хүүхдүүддээ зориулан Brick House дэлгүүрийн Siku, Toy state брэндийн тоглоомуудаас эхлээд АНУ-ын Hasbro брэндийн Дэлхийн №1 баримлын шавар болох Play-Doh, Capstone, Dreamworks зэрэг студийн хүүхэлдэйн киноны баатруудын зурагт ном, Тэнгис кино театрт хүссэн киногоо үзэх тасалбар зэрэг олон гайхалтай бэлэг бэлдсэнээс гадна хуримтлалыг дэмжин мөнгөн урамшуулал олгож байгаагаараа онцлогтой.
Урамшуулалт аян 5-р сарын 8-ны өдрөөс 6-р сарын 9-ны өдрийг дуустал үргэлжлэх агаад энэ хугацаанд Ирээдүйн саятан хадгаламждаа 20,000₮-өөс дээш дүнгээр орлого хийсэн, эсхүл шинээр хадгаламж нээлгэсэн хүүхэд бүр орлогын дүнгээс хамаарч дээрх бэлгүүдээс сонгон авна.
Мөн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, урлагаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгох зорилгоор 3-14 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг “Хүүхэд бүр уран бүтээлч” бүтээлийн уралдаанаа улам өргөжүүлэн, Монголын Урлагийн зөвлөлтэй хамтран “Миний жаргалын морь” сэдвээр зарлаж байна.
Уралдааны хугацаанд хүүхэд өөрийн гараар /эцэг эх тусалсан байж болно/ хийсэн, гар зураг, баримал, оёмол, наамал, сийлбэр гээд бүхий л төрлийн бүтээлийнхээ зургийг тайлбар /2-3 өгүүлбэр/-ын хамт ХасБанкны фэйсбүүк хуудаст илгээснээр уралдаанд оролцох боломжтой бөгөөд 3 насны ангилал тус бүрт 5 байр шалгаруулж, мөнгөн шагнал, гарын бэлгийн хамт гардуулах болно. Уралдааны удирдамжтай ЭНД дарж танилцана уу.
Хүүхэд бүр өөр өөрсдийн хүсэл мөрөөдөлтэй. Тэрхүү мөрөөдөлдөө хүрч, ирээдүйгээ бүтээхэд нь хүүхдэдээ туслах нь эцэг эхчүүдийн үүрэг билээ. Харин хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж, санхүүгийн бат бэх суурийг тавихад тань ХасБанкны Ирээдүйн саятан хүүхдийн хадгаламж тусална.