Сүүлийн хэдэн сарын дотор 600 тэрбум ам.доллартой тэнцэх криптовалютын хөрөнгө салхинд хийс ч, зах зээл тогтмол бууралттай байна.
Гэвч криптовалют арилжааны хөдөлгөөнийг зохион байгуулагч нэгэн эр тэрбумтан болсон байна.
АНУ-ын хамгийн том криптовалют арилжааны газар гэгддэг “Coinbase”-ын гүйцэтгэх захирал Брайн Армстронгийн нийт хөрөнгө нь 1 тэрбум ам.долларт хүрч, тэрбээр албан ёсоор тэрбум тангуудын жагсаалтад орлоо.
Армстронг нь 2012 онд “Coinbase”-ыг хамтран үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө төв салбар нь Сан Франциско хотод байрладаг.
Энэ жил 35 настай Брайн Армстронгийн удирддаг “Coinbase” нь 20 сая хэрэглэгчтэй, энэ жилд орлого нь 1.3 тэрбум ам.доллар байхаар тооцоолол гарчээ.
Зах зээлийн үнэлгээ нь тогтмол өс ч байгаа тул “Coinbase”-ын зохион байгуулдаг хөрөнгө оруулалт татах аянд Tiger Global Management, Wellington Management, Andreesen Horowitz зэрэг томчууд оролцож эхлээд байна.